Алмас

Урд нь Бороог ухаад Монгол улсад ашиг өгөөгүй хуулийг өөрсдийнхөөрөө зохиолгоод ухаад явсан, Киргизийг шороотой хутгачихаад шүүхдээд бас л юу ч өгөөгүй дэлхийн том луйварчин компанид 2 дахиа дахиад, бас дээр нь юугаар ч үнэлээд баршгүй түүх дурсгалын олдвор, байгаль орчны цөм болсон нутаг усаа заавал ухуулах гэж улайран зүтгэж, хуурамч нинжа нар оруулан барин, медиагаар тархи угааж байгаад зүтгэсээр байгаад ухуулах болж байх шив дээ. Монголчууд даанч харсаар чимээгүй тэндээс хэдэн цаас горьдоод л сууцгааж байна. Үнэндээ л хорсмоор...

Хүн залилсан гэдгийг мэдэж байж, бас өөрөө урд нь зал...

Алмас

"Надаас юу ч шалтгаалахгүй, би ганцаараа яаж ч чадахгүй учир амин хувиа л хичээх минь" гэдэг үзэл бодол бол "жижиг хүний синдром" гэдэг нэртэй зориудын тархи угаалтын үр дүн бөгөөд үнэндээ бол жинхэнэ боолын бодол, сэтгэхүй юм. Улс үндэстэн тархай бутархай, нийтлэг ашиг сонирхлоо хамгаалж нэгдэж нягтрахгүй байх нь гаднын колоничлогчдод хамгийн тааламжтай, хамгийн амар хялбар байдгийг мэдэж авцгаах ёстой...

Орчин үед хүмүүсийг далдуур боолчлох арга нь юуны өмнө тухайн хүний оюун бодлыг нь төөрөгдөлд оруулж хүмүүжүүлж түгжих, мөн хэзээ ч төлж баршгүй хүүтэй өрийн дөнгөнд унагах аргууд бол...

Алмас

Яг үүнийг л хүн бүрд хэлмээр байдаг юм. Таалагдаад хуулчихлаа. Би өнөөдөр хоолгүй байж гээд улс төрийг анхаарахгүй орхивол таны маргаашийн хоолыг ч бас зарим нэгэн хүн хулгайлж хумслах болно. Тиймээс тийм боломжийг олгохгүйн тулд өнөөдөр өлсгөлөн байсан ч анхаарч, хэн юу хийж байгааг мэдэж, ядаж л 4 жилд ганц болдог сонгуулиа идэвхтэй, зөвөөр өгөх хэрэгтэй байх.



Улс төр надад хамаагүй.
Би улс төр сонирхдоггүй.
Улс төр уйтгартай штээ.
Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр...
Битгий улс төржөөд бай!

Би ч гэсэн нилээн удаан ингэж боддог байлаа. Анх удаа сонгууль өгөх гээд очиход 3 хүний...

Алмас

Би хэн нэгнийг өөрийгөө шатааж, ганц талх, шуудай нүүрснээс болоод зодолдож, алалцах дээрээ тулж байгааг, террорист халдлага хийгээд амиа золиосолж байгааг зөвтгөхгүй. Гэхдээ би тэр хүмүүсийг буруутгаж чадахгүй. Буруу нь өөр хүмүүсийн буруу гэж боддог. Социалист нийгэмд нийлээд амьдаръя гээд хурааж аваад нэгтгээд явж байсан зүйлсийг дараа нь хэдхэн хүн хувьчлал нэрээр авсан нь анхнаасаа шударга биш л байсан, одоо ч цаашид төрийн өмчийг хувьчлах талаар байнга яригддаг. Нийлээд нэг юм хийгээд дундаа хэрэглэнэ гэж байтал нэг нь авах нь угаасаа шударга зүйл биш. Хоосон хоцорсон нь амьдралы...

Алмас

Нэгийг бодож хоёрыг тунгаагууштай нийтлэл байна. Хуулаад тавьчихлаа...


Оршин тогтнохын тулд 'онц' байхаас өөр замгүй

Хиймэл арал дээрх зүлгэн дээр нь суугаад Сингапурыг ажиглaж байхад яг л харь гаригийн хотод ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Өөр ертөнцийн гэмээр эргэн тойрны этгээд дизайнтай
архитектур нь нүдэнд нэг л содон. Харин өвөл зун, өдөр шөнө ч нэг хэвээрээ байх чийглэг бүлээн агаар нь бараг л саун шиг. Явсан ч суусан ч хѳлс урсгах 90% чийгшилтэй 33 хэмийн ийм халуунд толгой ажиллахгүй удааширч хамаг залхуу хүрнэ. Зүгээр л далайн эрэг дээр нь мөстэй сайдр шимээд дээшээ хараад хэвтэж ...

Алмас

Маш олон зүйлийг та энэ нийтлэлээс олж харж болох юм байна. Энэ бол болоод өнгөрсөн түүх. Харин одоо тэр хүнийг шоронд хийгээд дахин тэр гашуун түүхийг давтах гэж байна даа гуниглах




Сэтгүүлч Кийт Хармон Сноугийн Монгол орны талаар бичсэн нийтлэлийг н.Амарлин (amarlin06@gmail.com) орчуулан манай сайтад илгээжээ. Та бүхэн бүрэн эхээр нь уншина уу. Энэхүү нийтлэл анх 2010 оны арванхоёрдугаар сард нийтлэгдсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард нэмэлт засвар оруулсан байна. Уг нийтлэлийн үндсэн эхийг  http://www.consciousbeingalliance.com/2010/12/post-2/ хаягаас үзэж болно.
 
Өрнөдийнхний ов заль буюу нүүдэл...