Би хэн нэгнийг өөрийгөө шатааж, ганц талх, шуудай нүүрснээс болоод зодолдож, алалцах дээрээ тулж байгааг, террорист халдлага хийгээд амиа золиосолж байгааг зөвтгөхгүй. Гэхдээ би тэр хүмүүсийг буруутгаж чадахгүй. Буруу нь өөр хүмүүсийн буруу гэж боддог. Социалист нийгэмд нийлээд амьдаръя гээд хурааж аваад нэгтгээд явж байсан зүйлсийг дараа нь хэдхэн хүн хувьчлал нэрээр авсан нь анхнаасаа шударга биш л байсан, одоо ч цаашид төрийн өмчийг хувьчлах талаар байнга яригддаг. Нийлээд нэг юм хийгээд дундаа хэрэглэнэ гэж байтал нэг нь авах нь угаасаа шударга зүйл биш. Хоосон хоцорсон нь амьдралын эрхэнд янз бүрийн үйлдэл хийхэд тэднийг би буруутгаж чадахгүй.
Нэг нөхөр намайг сонго, би удирдаад явна гээд тохиролцоод, амлаад удирдах эрхийг гартаа авчихаад зөвхөн өөрийн өнөө маргаашийн төлөө өөрийгөө сонгоод төлөөлөөд гарсан хүмүүсийг, ирээдүйг огт бодолгүй хувийн эрх ашгийн төлөө буруу бодолтойгоор олон үйлдэл хийсний буруугаас сонгосон хүмүүсийн амьдрал доройтож байхад төр буруугүй, тэр хүмүүс буруу гэж ярьж байхад миний бодлоор харин ч эсрэгээрээ анхнаасаа амлаад сонгогдсон хүн 100% ч буруутай санагдана.
Тиймээс түүний үр дагавараас болж гарч байгаа ямар ч үйлдэл амиа хорлолт, аллага, хоорондын тэмцэл, террорист ажиллагаа хийж буй муслим ч юмуу ямар ч шашинтай хүнийг ч би буруутгаж чадахгүй. Тэр хүнийг тийм үйлдэл хийхэд хүргэж буй учир шалтгаан нь харагдсаар байхад хэн нэгнийг буруу үйлдлийнх нь төлөө буруутгах аргагүй.
Аргагүй хамгаалалтаар нөхрөө алсан эмэгтэйд олон жилийн ял өгөөд шоронд суулгадаг нийгэмд би амьдардаг. Олон хүн тэр эмэгтэйг алуурчин, өөр гарц байсан гэх мэтээр ярих л байх. Гэхдээ тэр хүн өөрөө тэр хүний оронд зовж, тэр мэдрэмжийг мэдрээгүй байж тэр хүнийг буруутгах эрх байгаа гэж үү?
Тэгэхээр хэн нэгний буруу үйлдлийг дүгнэж буруутгахаасаа өмнө учир шалтгаан, яагаад хүн ийм юм хийх болов гэдгийг үнэлж дүгнэж байж хүмүүс аливаад хандаж байгаасай гэж бодох юм.
Бас өөрсдөө Хятадад уусаад, тэдний өрөнд газраа өгчихөлгүй шиг, бас бусдаас хамааралгүй хөгжих, хүн бүр хичээдэг, ажилладаг, түүнийхээ үр шимийг шударгаар хүртдэг тийм нийгмийг бүтээхийн төлөө зүтгэж, тодорхой хэмжээнд тэмцэж байж л өөрчилж тийм болно. Миний хувьд хүчирхийллийн эсрэг байдаг. Гэхдээ энэ янзаараа шатаагаад эхэлж байгаа, бас хүмүүсийн хандлага, амьдралын нөхцөл зэргээс харахад хэцүү л болж байна. Зарим зүйлд дүгнэлт хийж чадахгүй ч ямар ч байсан буруу зүйлийг өөрчлөх хэрэгтэй л гэж харж байна. Зүгээр эвлэрээд сууж болох ч улам л дордмоор байгаа тул цөөн боловч хүнд бодол санаагаа хүргээд, ярилцаад, зөв тийш нь эргүүлэх юмсан гэж бодох. Бид ч яахав нийгэм ямар боллоо ч, юу ч болсон аргаа олоод амьдраад, ядаж талхтайгаа байгаад байж болох байх. Гэтэл биднээс доор чадвартай, боломж муутай хүмүүс олон байгаа, тэднийг тэдний буруу, чадахгүй бол хохь нь гээд хаядаг тийм ширэнгийн хуультай нийгмийг би л лав хүсэхгүй байна. Тийм болохоор хүн бүрийг ажиллуулдаг, зохих үр дүнг нь хүртээж чаддаг тийм нийгмийг яаж бий болгох вэ гэдгийг баян хоосон, чадвартай чадваргүй ялгаагүй бүх хүн бодож, саналаа хэлж, сонгуулиар зөв сонголт хийх, бусдыгаа зөв сонголт хийхэд нь чиглүүлж өгөх ёстой юм болов уу??