Урд нь Бороог ухаад Монгол улсад ашиг өгөөгүй хуулийг өөрсдийнхөөрөө зохиолгоод ухаад явсан, Киргизийг шороотой хутгачихаад шүүхдээд бас л юу ч өгөөгүй дэлхийн том луйварчин компанид 2 дахиа дахиад, бас дээр нь юугаар ч үнэлээд баршгүй түүх дурсгалын олдвор, байгаль орчны цөм болсон нутаг усаа заавал ухуулах гэж улайран зүтгэж, хуурамч нинжа нар оруулан барин, медиагаар тархи угааж байгаад зүтгэсээр байгаад ухуулах болж байх шив дээ. Монголчууд даанч харсаар чимээгүй тэндээс хэдэн цаас горьдоод л сууцгааж байна. Үнэндээ л хорсмоор...
Хүн залилсан гэдгийг мэдэж байж, бас өөрөө урд нь залилуулж байсан байж эцэг өвгөдийнхөө хамаг юмыг итгээд өгөх мал шиг хүн гэж байх уу? Байдаг бол яг тийм хүн шиг л улс оронд амьдраад байна даа. Ирээдүйгээ өөдрөг харж нууцын хуульд итгээд бүх юм сайхан болно гээд явах уу???
Тэмцэж, төрийн ордон руу дайрсан ч тэр хүмүүс мань мэт шиг юугаа ч мэдэхгүй нүдэн балай чихэн дүлий, эсвэл хулчгар царайлж энд чимээгүй суухгүй л байна даа... Арга нь магадгүй буруу ч байж магадгүй ч дэмжиж байна.
Монголд ашигтай ашиггүй гэж ярих яриа биш л дээ. Ашиггүй гэхээсээ бүр хортой. Хэрэв мөнх цэвдэг, гүний усны судлууд гэмтээд, Сэлэнгэ болон хойд хэсгийн ургамал, хөрсний бүтцэд нөлөөлчихвөл газар тариаланд шууд нөлөөлнө. Байгаль гэдэг газрын гүний судлууд ус голоор хүний судас шиг тэжээгдэж байдаг. Эдгээр нь уул уурхайн хүчтэй тэсэлгээнд нурж боогдож, хүчтэй химийн бодисуудаар хорддог. Гарын шууны томхон судсыг боочихвол урагш хэсэг нь үхжинэ. Гаргүй болно л гэсэн үг. Хичнээн нөхөн сэргээлт хийлээ гээд тэр газар боож нуур болгоод, цэцэг ногоо тариад тэр бол нөхөн сэргээлт биш. Зүгээр л зүлэгжүүлэлт. Хүн гаргүй бол хиймэл гар хийгээд аргалж магадгүй. Харин Сэлэнгэ аймаг цөлжчихвөл бидний үр хүүхдэд дэндүү их гарз хохиролтой юм даа...