Төрийн өмчийг цөөлөх, төрийн өмч байгаагаас хулгай байна гэсэн үзэл, хандлага бүр хэтэрхий их байх юм. Үүнтэй огт санал нийлдэггүй. Жишээ нь төрийн өмчийн эмнэлэг, сургууль цэцэрлэг байхгүй бол юу болох уу? Цөөлбөл юу болох уу?
rnТэр эмнэлэг, сургууль, цэцрлэгээс ч аймшигтай хулгайлж л байгаа шүү дээ.
rnГар дүрэх боломжгүй болтол нь хяналттай болгож, дүрсэн тохиолдолд бүх насаар нь хорих ч хүртэл өндөр шийтгэлтэй болгон, гэр бүлийнх нь хөрөнгийг бүрэн хураадаг хуультай байхад л болох асуудал шүү дээ. Ядаж л ойр тойрныхон нь хянаж эсэргүүцэж болиулж магадгүй.
rnЯмар хэлбэрийн өмч байсан ч ад...
Хэдэн жижиг дунд ДЦС бариад Монголдоо үйлдвэрлэсэн зэсээрээ шугам татчихвал шууд утаагүй ч болно, хамааралгүй ч болно.
rn
rnТэрнийг дагаад ханиад томуу өвчлөл багасна, эм тарианы импорт буурна, эмнэлэг эрүүл мэндийн салбарын ачаалал... Гээд л гинжин хэлхээгээр явах байх даа...
rn
rnУг нь бол 1-2 жилийн дотор л хийчихэж бараг болохоор ажил л даа...
rn
rnБодвол Оросууд саад болоод байдаг юм болов уу даа, эсвэл Женко ч юмуу 😅
rn
rn...
Гадаад хэлтэй хүмүүст бол яаж ч бодсон сонголт мэдээлэл, дэлхий дээр амьдрах боломж нь хамаагүй их л юм байна л даа.
rnМонголчуудын хувьд Монгол бичгээ алдсанаар хуучин өөрсдийн мэдээллээ ч уншиж авч чадахгүй, орчин цагийн Монгол хэлээр бусадтай харьцуулахад чанартай мэдээлэл бага, тэрэнд мэдээж хүн амын тоо ч нөлөөлж байна.
rn
rnТэгэхээр хүүхдүүдээ дор хаяж 2 гадаад хэл тултал нь үзүүлэх л хэрэгтэй юм байна, Монгол бичгээ тултал сайн үзүүлэх, хэрэглээнд оруулах хэрэгтэй юм байна гэж ойлгож эхэлж байгаа.
rn
rnЯдаж Англи хэлтэй байхад бол автомат орчуулгууд ашиглахад бас харьцангуй их мэдээлэл уг нь...
Монгол хэлэнд нэг бодлын хэт халиулж буруу нэрлэсэн зүйлс их юм шиг ээ.
rn
rnЖишээлбэл философи гэдгийг гүн ухаан гэж нэрлэснээр хүмүүсийг ойртуулахгүй хол байх зүйл болгосон мэт санагдана. Угтаа бол хүн бүр уншиж, сонсож, ярилцаж ойлгож мэдэж, мэдэрч байх ёстой ухаан байх. Бас философийг шинжлэх ухаан гэчихээр орчин цагт бол буруу мэт. Тэртээ тэргүй хангалттай шинжлэгдээд ирчихсэн үр дүн. Шинжлээд байх бараг шаардлагагүй мэдлэг ухаан болж дээ... Зүгээр суурь ухаан маягаар нэрлэж уншиж судалж ойлгох ёстой зүйл байж дээ л гэж бодох... Жоохон философичдын үзэл, сургааль энэ тэр видео үзсэн чинь зү...
За тэгээд нүүрс л гэнэ, төрөх л гэнэ, эмнэлэг л гэнэ... Тойроод хадуураад, элдэв сенсаци гаргана, дагаж намирцгаана, сэвнэ...
rn
rnГэтэл бүгдийнх нь л уг үндэс нь төрөөс хулгай хийж байгаа, авлига авч зөвийг буруу болгож нурааж байгаа, нийгмийн боловсрол, эрүүл мэндийн мэдлэг өгөх ёстой нь өгөхгүй, менежмент муу байгаагийн үндэс нь ч бас сандал суудлын наймаа, элдэв хулгай нөгөө л сонгуулийн буруу тогтолцоо, шударга бус байдал гэмт хэрэгтнүүдээ зайлуулж чадахгүй байгаагийн маань л үр дүн. Даанч тэгээд эмч нар нь өмөөрч нөгөө хэсэг нь яллахаар дайрч 2 тал болж үзэж тараад л... Уг нь энэ их энерги...
Уг нь урд жилүүдэд нэлээн хэдэн жил иймэрхүү байдлаар (https://xvv.coo.mn/115848/minii-2018-2019.html) жилээ дүгнэж, дараа жилээ төсөөлж, төлөвлөж бичдэг байсан санагдах юм. Үүнээс өөрийг ирээд олсонгүй. Бодвол ФБ дээр бичээд олдохгүй болсон юм болов уу даа... Эсвэл хаа нэгтээ хадгалсан байж байж ч мэдэх л юм...
rn
rn2022
rnЕр нь л их дээш дооштой, ер бусын сайхан жил болж өнгөрсөн. Бас нэг бүсгүйтэй хэсэг үерхээд бас амьдралын нэгээхэн хамгийн сайхан мөч, сайхан үе байсан... Удалгүй дууссан ч гэлээ ямар ч байсан зүгээр холоос аз жаргал хүсээд, хааяа бас жоохон хажуугаар нь санаж явсаар он дуусаж...