2.5 минутын бичлэгэнд маш чухал зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэхээр ойлгомжтой тайлбарлаад өгчихөж. Англи хэлтэй хүмүүс нь шууд үзээрэй. Монголоор доор орчуулахыг хичээлээ.
Унтахынхаа өмнө дэлгэц хардаг бол таны нойр хүрэхгүй байх нь ээ. Яагаад гэхээр дэлгэцнээс ялгарах гэрлийн фотонууд хүний нүдээр дамжуулан тархийг сэрүүн бай, унтах болоогүй гэсэн мессежийг өгч тархины мелатонин хэмээх нойр хүргэж унтуулдаг дааврыг ялгаруулахгүй дарангуйлснаар сэрүүн байлгаад байдаг юм байна.
Үүнээс болж оройтож унтаад өглөө эрт босохоор хангалттай унтаж чаддаггүй.
Насанд хүрсэн бараг бүх хүн 7-9 цаг заавал унтаж амрах хэрэгтэй байдаг байна. (Зарим хүмүүс заавал 9 цаг унтах хэрэгтэй гэсэн үг) (Дэлхий дээр зөвхөн цөөн зарим генетикийн онцлогтой хүмүүс л үүнээс арай бага унтах боломжтой байдаг. Гэхдээ тэр хүмүүс нийт дэлхийн хүмүүсийн 10% ч хүрэхгүй.) Хүүхэд бол үүнээс илүү олон цаг унтах хэрэгтэй.
7-9 цаг буюу хангалттай унтаагүйгээс болоод хүмүүсийн тархи цэгцтэй бодож чадахгүй байх, ядрах, мартах, тогтворгүй болох, стресстэх зэрэг тархитай холбоотой шинжээс гадна дархлаа сулрах, инсулин (хүний бодисын солилцоог удирддаг) дааврын нийлэгжилтийн горимд өөрчлөлт оруулснаас ТАРГАЛАХ, чихрийн шижин өвчний үндэс болдог зэрэг маш олон сөрөг нөлөө хүний биед үүсдэг байна. Энэ нь унтаж байх хооронд сэрүүн байхад хүний биеэс хорт бодисыг ялгаруулах үйл явц явагддаг ба тэр нь богино унтсанаар хангалтгүй хийгдсэнээс болдог.
Тэгэхээр УНТАХ гэдэг зүйлийг маш чухал гэдгийг ойлгож унтахаасаа 1 цагийн өмнө бүх зурагт, гар утас, компьютер дэлгэцүүдийг унтраах хэрэгтэй. Жишээ нь та өглөө 7 цагт босдог бол 8 цаг унтахын тулд 23 цагт унтах хэрэгтэй тул 22 цагаас хойш нэг ч дэлгэц асаалттай байлгаж болохгүй гэсэн үг.
За энэ хэрэв танд хэрэгтэй байсан бол илүү олон хүнд бас цааш нь хүргээрэй

Эрүүл мэнд бол бүх зүйл биш, гэхдээ эрүүл мэнд үгүй бол бүх зүйл юу ч биш!
За энэ хэрэв танд хэрэгтэй байсан бол илүү олон хүнд бас цааш нь хүргээрэй
© Нэр хаяг дурдалгүйгээр, бүх хэлбэрээр цааш хуулбарлах, тараах нь чөлөөтэй. WTFPL http://www.wtfpl.net/